• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-11-04 22:10:50
Үзсэн: 80

ЗХЖШ-ЫН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-11-04 22:10:50 Үзсэн: 80



 

      ЗХЖШ-ын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн ээлжит бус хурал 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр боллоо.

     

      Уг хуралд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа С.Ганбямба болон салбар зөвлөлийн гишүүд, ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгж, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, ангиудын "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл"-ийн дарга, гишүүд цахимаар оролцлоо.

      Энэ үеэр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын цэргийн албаны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор камерын хянагчийг харуул, хоногийн манааны бүрэлдэхүүнд томилон ажиллуулах тухай болон Зэвсэгт хүчинд 2021 оны ээлжит цэрэг татлагаар ирж байгаа дайчдын сэтгэл зүйн түвшин, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ.

     Хурлын төгсгөлд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах талаар үүрэг, чиглэл өгсөн юм.

Хошууч Ц.ПҮРЭВДОРЖ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226