• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-11-15 09:32:17
Үзсэн: 59

АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-11-15 09:32:17 Үзсэн: 59



        Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт байрлах Зэвсэгт хүчний 338 дугаар анги, 124 дүгээр ангийн 168 дугаар салбарт ажиллалаа.

       Энэ үеэр тухайн аймаг, сумын удирдлагуудтай уулзалт хийж, орон нутагт байрлах Зэвсэгт хүчний анги, салбартай уялдаа холбоотой байж, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн юм. Орон нутгийн удирдлагын хувьд дээрх анги, салбарын алба хаагчид нутгийн хөгжилд ямагт чухал хувь нэмэр оруулж байдаг талаар онцолсон бөгөөд цаашид эдгээр анги, салбарт алба хааж буй офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд анхаарч, хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлэхээ хэлэв.

         Зэвсэгт хүчний 338 дугаар анги нь үүсэн байгуулагдаад нэгэн аравныхаа намартай золгож байгаа нас залуу анги боловч зарим барилга байгууламжаа хуучны барилгуудыг түшиглэн байгуулсан учир цаашид засвар, үйлчилгээ хийх шаардлага тулгарч байгаа аж.

      Энэ үеэр тус ангийн нийт бие бүрэлдэхүүнд хандан Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай болон ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба нар хэд хэдэн үүрэг, чиглэлийг өгсөн юм. Батлан хамгаалахын дэд сайд хэлсэн үгэндээ, “Эх орон, Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулж, өгөгдсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлэн чанар стандартын шаардлага хангасан цөөнгүй барилга, байгууламжийг сүндэрлүүлэн босгож буй ангийн нийт бие бүрэлдэхүүн та бүхэнд Батлан хамгаалахын сайд, сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье” хэмээсэн юм.

      ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба “Зэвсэгт хүчний байнгын бие бүрэлдэхүүний дунд явуулж байгаа офицер, ахлагч нарын түвшин тогтоох шалгалтын үр дүнгээс харахад хугацаат цэргийн алба хаагчдын сургалт, бэлтгэлдээ түлхүү анхаарч офицер, ахлагчийн сургалт бэлтгэлийн түвшин орхигдсон тал анзаарагдаж байна. Иймд та бүхэн барилгын цэргийн ангиудаа манлайлж, цэргийн бэлтгэл сургалтдаа анхаарч ажиллах хэрэгтэй” гэж онцлов.

       Мөн Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 168 дугаар салбарын тухайд үндсэн үүргээ чанартай биелүүлж байгаа болон өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан салбартаа тодорхой хэмжээний тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг энэ онд өрнүүлсэн талаар салбарын захирагч, хошууч М.Мөнхбат танилцуулсан юм.

       Ажлын хэсэг тус салбарын өдөр тутмын үйл ажиллагаа, барилга байгууламжийн нөхцөл байдалтай танилцсаны дараа Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай тус салбарын бие бүрэлдэхүүнд хандан ажил үүргээ нэр төртэй биелүүлж байгаад баяр хүргэж, амжилт хүссэн юм. Түүнчлэн эрхэлсэн ажил албандаа амжилт бүтээл гаргасан зарим офицер, ахлагчийг “Эх орны төлөө” хүндэт тэмдэг, “Дайчин алдар” медиалаар шагнав.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226