• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Дэслэгч генерал Д.Ганзориг: ЖИНТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛНА ГЭДЭГТ ИТГЭЛ ТӨГС БАЙНА
Нийтэлсэн: 2021-11-16 10:20:37
Үзсэн: 64

Дэслэгч генерал Д.Ганзориг: ЖИНТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛНА ГЭДЭГТ ИТГЭЛ ТӨГС БАЙНА
Нийтэлсэн: 2021-11-16 10:20:37 Үзсэн: 64



      ЗХЖШ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын зэвсэглэл, техникийн бодлогын шинэчлэлт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Бат-Эрдэнийн Ууганбаатар, ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академийн Цэргийн удирдлагын төвийн ахлах багш, дэд хурандаа Сугарын Чинбат, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн шинжилгээ, үнэлгээний ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Өлзийбадрахын Тамир, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Огнооны Нацагдорж нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.

 

      Эдгээр нэр бүхий албан тушаалтнуудад хурандаа цолыг хүртээх үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг тэднийг хүлээн авч уулзлаа. Дэслэгч генерал Д.Ганзориг “Ахлах офицерын дээд цолыг хүртэж байгаа Та бүхэнд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүдийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, ажлын арвин амжилтыг бэлгэдэн ерөөе. Та бүхэн орчин цагийн Зэвсэгт хүчний нэгэн зууны түүхт ойгоо тэмдэглэж буй энэ оны сүүлчээр энэхүү хүндтэй цолыг хүртэж байна. Өөрийн эрхэлсэн албандаа эзэн байж, албан тушаалын үүргээ үлгэр жишээ биелүүлэн, бүхий л үйл ажиллагаанд ямагт манлайлж, Зэвсэгт хүчнийхээ хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Албан тушаалын үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж буй Та бүхний эцэг, эх, гэр бүл, ахан дүүс, төрөл төрөгсөд, үр хүүхдүүдэд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөж буйг минь уламжлаарай” гэдгийг онцоллоо.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226