• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГИЙН НЭГДСЭН ХУРАЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-11-22 16:39:34
Үзсэн: 71

ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГИЙН НЭГДСЭН ХУРАЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-11-22 16:39:34 Үзсэн: 71



       Тусгай хүчний цэргийн нэгтгэл, ангиудын 2021 оны гүйцэтгэлийн тайлангийн хурал Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн байрлалд энэ сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа.

      Тайлангийн хуралд Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар, Тусгай хүчний цэргийн штабын дарга, хошууч генерал Л.Гансэлэм болон командлалын газар, хэлтсийн дарга нар, Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэл, 084, 150, 330, 350 дугаар ангийн удирдлагууд оролцлоо. Мөн Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн удирдлагууд цахимаар оролцсон юм.

      Тус хурлаар нэгтгэл, ангийн захирагч, орлогч нар 2020-2021 оны сургуулийн жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцуулж, тайлангийн хугацаанд гарсан ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэн ярилцлаа. Түүнчлэн тулгамдаж буй асуудлуудаа командлалын удирдлага, газар, хэлтсийн дарга нарт танилцуулж, ирэх онд хэрэгжүүлэх ажлын зорилго, чиглэлээ тодорхойлон нэгдсэн ойлголцолд хүрлээ.

      Хурлын төгсгөлд Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар нэгтгэл, ангиудын удирдлагуудад цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, 2022 онд Тусгай хүчний цэргийн командлалаас дэвшүүлсэн зорилго, зорилтыг танилцуулж, хариуцсан ажилдаа албан тушаалтан бүр албаны ухамсар, хариуцлагатай хандаж ажиллахыг үүрэг болголоо.

      Мөн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Сүх-Очир болон тус ангийн ахлах тогооч, ахлах ахлагч Ц.Алимаа нар Батлан хамгаалах яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнагдсаныг гардуулан өгсөн юм.

Эх сурвалж: "Соёмбо мэдээ" цахим сонин

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226