• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БНПУ-ЫН СЕЙМИЙН ДЭД МАРШАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийтэлсэн: 2021-11-25 13:37:21
Үзсэн: 130

БНПУ-ЫН СЕЙМИЙН ДЭД МАРШАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийтэлсэн: 2021-11-25 13:37:21 Үзсэн: 130



            Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал эрхэмсэг хатагтай Малгошата Госевска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

             Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын дипломат харилцаа 1950 оноос эхлэлтэй бөгөөд хоёр улсын найрсаг харилцаа нь олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, түүний дотор батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан хөгжиж байна.

          Энэхүү уулзалтаар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал эрхэмсэг хатагтай Монгол Улсад албан ёсны айлчлалын үеэр хэдий өнгөрсөн онд 70 жилийн ой тохиосон боловч цар тахлын улмаас хойшлогдсон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөх, мөн Элчин сайдын яамыг дахин ажиллуулах болсонд талархал илэрхийлэхийн ялдамд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцлоо.

            Хошууч Б.Сергей

Холбоотой мэдээ
БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 256