• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Нийтэлсэн: 2021-12-21 19:02:34
Үзсэн: 79

ЗХЖШ-ЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Нийтэлсэн: 2021-12-21 19:02:34 Үзсэн: 79



     

   

     Зэвсэгт хүчний Жанжин штабын 2021 оны шилдгүүдийг шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан энэ сарын 21-ний өдөр боллоо.

     Энэхүү хуралдааныг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба удирдаж явуулсан бөгөөд доорх номинацаар шилдгүүдийг шалгаруулах асуудлыг хэлэлцсэн юм. Үүнд:

     -Тэргүүний нэгж;

     -Тэргүүний удирдах албан тушаалтан;

     -Тэргүүний ахлах мэргэжилтэн;

     -Тэргүүний мэргэжилтэн;

     -Тэргүүний туслах мэргэжилтэн;

     -Тэргүүний ажилтан албан хаагч.

     Хуралдаанаас дээрх номинацад нэр дэвшүүлсэн хамт олон, албан тушаалтны энэ оны ажлын гүйцэтгэл, тайланг нэг бүрчлэн хэлэлцэж, олонхийн саналаар шилдгүүдээ тодрууллаа. Тухайлбал, ЗХЖШ-ын тэргүүний нэгжид 7 газар, хэлтэс өрсөлдсөн бол тэргүүний удирдах ажилтанд 4, тэргүүний ахлах мэргэжилтэнд 6, тэргүүний мэргэжилтэнд 7, тэргүүний туслах мэргэжилтэнд 6, тэргүүний ажилтан албан хаагчид 2 албан тушаалтан нэр дэвшиж, 2021 оны үйл ажиллагааны тайлан, ажил байдлын тодорхойлолтыг нь ирүүлсэн байна.

     Энэхүү хуралдааны шийдвэрийг үндэслэн ЗХЖШ-ын даргын тушаалаар 2021 оны шилдэг хамт олон болон албан тушаалтнуудыг зарлаж, шагналыг гардуулах болно.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226