ЗХЖШ-ын 2021-2022 оны цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын бие бүрэлдэхүүнтэй онол болон дадлагыг хосолсон сургалтыг зохион байгуулсаар байна.
Энэ удаагийн ээлжит сургалтыг ЗХЖШ-ын Материал, техникийн газрын Хэмжил зүйн албанаас зохион байгуулав.
Энэхүү сургалтаар Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэн "Хэмжил зүйн тухай хууль, эрх зүйн шинэчлэл, нэгж дамжуулалтын тогтолцоо" сэдвээр явуулав.
Сургалтын явцад 2013 оноос хойш Хэмжил зүйн тухай хуулийг шинэчлэн найруулах ажлыг эхлүүлж, Монгол Улсын Их Хурлаас 2019 онд уг хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар энэхүү хуулийг хэрэгжүүлж байгаа асуудлыг хөндлөө. Мөн дээрх хуулийн үзэл баримтлал, хуулийн зорилго, хамрах хүрээ, ач холбогдол, хуулийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн, олон улсын хэмжил зүйн хамтын ажиллагааны талаар бодит жишээн дээр тулгуурлан ярилцсан юм.
Хурандаа Б.ОТГОНБАЯР