Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар оны тэргүүнүүдээ шалгарууллаа. Тус газрын 2021 оны “Тэргүүний зохион байгуулалтын нэгж”-ээр хурандаа Ц.Баяргэрэл даргатай Санхүүгийн хэлтэс, “Тэргүүний мэргэжилтэн”-ээр Цэргийн мэргэжлийн удирдлагын хэлтсийн Мэдээллийн аюулгүй байдлын офицер ахмад Б.Энхсансар, Материал хангалтын хэлтсийн хувцасны хангалтын мэргэжилтэн хошууч Ц.Жүндүүлхам, Захиргааны удирдлагын хэлтсийн нууцын хэрэг хөтлөгч сургагч ахлагч М.Сайнхүү, “Тэргүүний анги”-аар хурандаа Б.Дорждэрэм захирагчтай Зэвсэгт хүчний 017 дугаар анги, “Тэргүүний салбар”-аар дэслэгч Ц.Ууганбаяр захирагчтай 110 дугаар ангийн Барилга угсралт, засварын рот, “Тэргүүний офицер”-оор 340 дүгээр ангийн Ажиллагааны удирдлагын тасгийн дарга, ажиллагааны ахлах офицер, ахмад Б.Ууганбаатар, “Тэргүүний ахлагч”-аар 339 дүгээр ангийн Барилга угсралт, засварын ротын тасгийн захирагч, арматурчин ахлагч З.Батхуяг нар шалгарлаа.
Мөн “Тэргүүний цэргийн гэрээт алба хаагч”-аар 339 дүгээр ангийн Замын ротын замчин байлдагч Ж.Шаравням, “Тэргүүний ажилтан албан хаагч”-аар 338 дугаар ангийн талхан цехийн эрхлэгч, нярав С.Гэрэлтуяа, “Бүтээн байгуулагч анги”-аар хошууч генерал П.Доржсүрэн захирагчтай 7781 дүгээр анги, “Бүтээн байгуулагч офицер”-оор 7780 дугаар ангийн зураг төслийн инженер ахлах дэслэгч Б.Дэлгэржав, “Бүтээн байгуулагч ахлагч”-аар 7782 дугаар ангийн экскаваторчин ахлагч У.Бат-Өлзий, “Бүтээн байгуулагч ажилтан албан хаагч”-аар тус ангийн хийц угсрагч мужаан Ш.Арсланбаатар нар тодорсон бөгөөд шагналыг Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан гардуулан өгсөн юм. Тэрээр “Улиран одож буй 2021 онд улс орныг хөгжүүлэх стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалтын болон байгаль орчин, экологийн ажлуудыг бид чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ. Энэ их хөдөлмөрийн нэгээхэн хэсэг болсон Та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд чин сэтгэлийн халуун баярыг хүргэж байна. Сурсан мэдсэн бүхнээ улам бататгаж, инновацад суурилсан үйлдвэрлэлийг нэвтрүүлэн, энх цагийн бүтээн байгуулалтад идэвх зүтгэлтэй оролцож, Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө түүчээлэн ажиллахыг нийт бие бүрэлдэхүүнд уриалахын ялдамд 2021 оны манлайлагчдадаа ирж буй шинэ ондоо амжилт бүтээл дүүрэн байхыг бэлгэдэж, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.