Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 134 дүгээр зарлигаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Сүнрэвийн Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч хурандаа Жавзмаагийн Болдбаатар нар бригадын генерал цол хүртлээ.
Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110 жилийн ойг тохиолдуулан цэргийн дээд цол хүртсэн бригадын генерал С.Ганбямба, бригадын генерал Ж.Болдбаатар нарт баяр хүргэж, ажлын арвин их амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.
Хурандаа Б.ОТГОНБАЯР