• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-12-31 00:46:20
Үзсэн: 88

САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-12-31 00:46:20 Үзсэн: 88



       ЗХЖШ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн ээлжит хуралдааныг энэ сарын 30-ны өдөр зохион байгуулж, хуралдааныг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба удирдан явууллаа. Хуралдаанд ЗХЖШ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн гишүүд болон ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгж, төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, нэгтгэл, ангиудын салбар зөвлөлийн дарга, гишүүд оролцож, өргөтгөсөн байдлаар зохион байгуулсан юм.

        Хуралдааны эхэнд ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтсийн дарга хурандаа Н.Лхагвасүрэн ЗХЖШ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн болон ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, нэгтгэл, ангиудын салбар зөвлөлийн 2021 оны нэгдсэн тайлан, ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулав. Дараа нь ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч бригадын генерал С.Ганбямба 2021 онд гарсан гэмт хэрэг, осол, сахилгын зөрчилд дүгнэлт хийж, ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгж, Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, нэгтгэл, анги, байгууллагуудын салбар зөвлөлийн дарга нарт үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг нь ханган ажиллахыг анхаарууллаа.

              Ийнхүү ЗХЖШ-ын салбар зөвлөлийн ээлжит хуралдааныг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлсон юм.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226