• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ҮНДЭСНИЙ ХУВЦАС, ГУТЛАА ХИЙЖ СУРЧ БАЙНА
Нийтэлсэн: 2022-01-17 16:15:59
Үзсэн: 77

ҮНДЭСНИЙ ХУВЦАС, ГУТЛАА ХИЙЖ СУРЧ БАЙНА
Нийтэлсэн: 2022-01-17 16:15:59 Үзсэн: 77



      Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн удирдлагаас хугацаат цэргийн алба хаагчдыг өв соёлоо эрхэмлэгч, монгол уламжлалаа түгээн дэлгэрүүлэгч, үнэт баялгийг бүтээгч болгох зорилгоор монгол үндэсний үндэсний хувцас, цагаан ултай гутал хийх гар урлалын сургалтын төслийг санаачлан, амжилттай хэрэгжүүлж байна.

       Төслийг санаачлагчдын нэг нь тус ангийн зочид буудлын эрхлэгч, сургагч багш Ж.Нарансолонго бөгөөд тэр бээр “Хугацаат цэргийн алба хаагчид маань эхний долоо хоногт гутал эсгэх, түрий оёх, хээ гаргах арга, техникийг эзэмших талаар ихээхэн идэвх санаачилга гарган хичээнгүйлэн суралцаж байна. Цаашид гүнзгийрүүлэн илүү ихийг сурч мэдэхийг хүсэж байгаа нь мэдрэгдлээ” хэмээсэн юм.

Ахлах дэслэгч Б.ДОЛГОРСҮРЭН

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226