• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРВАННАЙМДУГААР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2019-10-17 10:56:29
Үзсэн: 149

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРВАННАЙМДУГААР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2019-10-17 10:56:29 Үзсэн: 149



        ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

        Нэгдүгээр асуудал: Томилох тухай

      Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 18 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын Санхүүгийн хэлтсийн дарга нарыг тус тус томилов.

      Хоёрдугаар асуудал: Цэргийн цол олгох тухай

     Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.7 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.2.2 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалт, 3 дугаар зүйлийн 3.2, 3.3 3.7 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 18 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн   

      Хурандаа цолыг – 2;

     Хошууч цолыг – 5;

     Ахмад цолыг – 6;

     Ахлах дэслэгч цолыг – 4 нийт 17 офицерт албан тушаалын зэрэглэлийн цэргийн цолыг олгов.

Холбоотой мэдээ