Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2022-2023 онд үүрэг гүйцэтгэх штабын ажилтан, цэргийн мэргэжилтний сонгон шалгаруулалтыг 2022 оны 3 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй цэргийн алба хаагчид 2021 онд батлагдсан “Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам”-тай танилцаж, НҮБ-ын штабын ажилтан, цэргийн мэргэжилтэнд тавигдах шаардлагыг хангасан байх ба ЗХЖШ-ын АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтэст доорх материалыг бүрдүүлэн 2022 оны
3 дугаар сарын 11-ний өдрийн дотор ирүүлнэ. Үүнд:
1. Харьяа нэгтгэл, анги, байгууллага, төрлийн цэргийн командлал болон ЗХЖШ-ын бүтцийн нэгжийн удирдлагын зөвшөөрсөн цохолттой хувийн өргөдөл;
2. Ажил байдлын тодорхойлолт;
3. Жолооны үнэмлэхийн хуулбар;
4. Цэргийн ажиглагч, штабын офицерын сургалт, дамжаа дүүргэсэн сертификатын хуулбар;
5. Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 2 хувь;
6. Товч судалгаа;
7. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт
Жич: Шаардлагатай нэмэлт мэдээллийг АУГ-ын ЭДАХ-ийн psod@mil.gov.mn цахим шуудангаар болон /3203, 92115982, 92096622/-тэй холбогдон тодруулж болно. “Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам”-тай ЗХЖШ-ын цахим хуудасны эрх зүйн булан буюу https://gsmaf.gov.mn/gsmaf/cat/60 холбоосоор орж танилцана уу.
ЗХЖШ-ЫН АУГ-ЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС