• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 013 ДУГААР АНГИД АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2022-01-26 17:01:57
Үзсэн: 68

БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 013 ДУГААР АНГИД АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2022-01-26 17:01:57 Үзсэн: 68



        Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны БХЗГ-ын дарга хурандаа Б.Түвшинтөр, ЗХЖШ-ын Материал, техникийн газрын дарга бригадын генерал М.Мөнхбаяр, ЗХЖШ-ын Холбооны хэлтсийн дарга хурандаа М.Золзаяа нар өнөөдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангид ажиллалаа. Энэ үеэр тус ангийн захирагч хурандаа Ч.Эрдэнэболд ангийн товч танилцуулга, үүрэг гүйцэтгэлт, өдөр тутмын үйл ажиллагаа, цэргийн сургалт бэлтгэлийн онцлог, өнгөрсөн онд хийсэн зарим бүтээлч ажил, цаашид хийхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өгөв.

Зэвсэгт хүчний 013 дугаар анги нь 2021-2022 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлээ тасралтгүй явуулж ирсний дээр цахим сургалтыг сургалтын арга барилдаа өргөнөөр нэвтрүүлж байна. Түүнчлэн тус ангийн Радио электроникийн туршилт судалгааны төв нь нэлээд үр дүнтэй ажиллаж буй тухай танилцуулгын үеэр дурдав. Тухайлбал, “Монрадио 1000” болон шууданч дронуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа бөгөөд цаашид төрийн цэргийн бусад байгууллагуудад тухайн төхөөрөмжүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Үүнээс гадна өнгөрсөн онд буюу Цэргийн холбооны 100 жилийн ойн хүрээнд ангийн байрлалд багагүй бүтээлч ажлыг өрнүүлжээ. Түүнчлэн тус ангид тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг энэ үеэр хөндөж байлаа. Тодруулбал, тус ангийн барилгуудын насжилтаас үүдэн дээврүүд муудсан учир засварлах зайлшгүй шаардлагатай байгааг дуулгав.

Үүний хариуд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай “Дээвэр төслийн хүрээнд эхний ээлжид хөдөө орон нутагт байрлаж байгаа анги, салбаруудын барилгуудын дээврийг засварлаж байна. Гэсэн хэдий ч нэн шаардлагатай цэргийн байр, гал тогоо зэргийн дээврийг засах асуудлыг нааштайгаар шийдэх болно” гэв. Үргэлжлүүлээд цэргийн байр, Радио электроникийн туршилт судалгааны төв болон ангийн тавилангийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226