• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРВАНДОЛООДУГААР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2019-10-05 11:00:48
Үзсэн: 117

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРВАНДОЛООДУГААР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2019-10-05 11:00:48 Үзсэн: 117



      ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

      Нэгдүгээр асуудал: Томилох тухай

     Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 17 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүний дугаар ангийн захирагч, Зэвсэгт хүчний дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга нарыг тус тус томилов.

      Хоёрдугаар асуудал: Цэргийн цол олгох тухай

     Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.7 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.2.2 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалт, 3 дугаар зүйлийн 3.2, 3.3 3.7 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 17 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн   

      Хурандаа цолыг – 2;

     Дэд хурандаа цолыг – 2;

     Хошууч цолыг – 3;

     Ахмад цолыг – 9;

     Ахлах дэслэгч цолыг – 1 нийт 17 офицерт албан тушаалын зэрэглэлийн цэргийн цолыг олгов.

     Гуравдугаар асуудал: Тусламж, тэтгэмж олгох тухай

    Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9 дэх заалт, Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 17 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн нэг чөлөөнд байгаа офицерт 500.000 төгрөгийн тэтгэмжийг олгосон.

Холбоотой мэдээ