• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ААС ЗАРИМ АХМАД ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-01-27 16:39:40
Үзсэн: 69

ЗХЖШ-ААС ЗАРИМ АХМАД ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-01-27 16:39:40 Үзсэн: 69



       ЗХЖШ-ын удирдлага, даргын зөвлөлийн гишүүд болон Ахмадын хорооноос Билгийн тооллын усан бар жилийн сар шинийн баярыг угтан ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлэн хүндэтгэл үзүүлж байна. Тухайлбал, энэ удаа чөлөөнд байгаа хурандаа Л.Дашравдан, дэд хурандаа Г.Хаяабор нарын гэрт нь очиж хүндэтгэл үзүүлсэн юм.

        Энэ үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн хурандаа Д.Эрдэнэбилэг энэхүү мэндчилгээг уламжлан “Танд болон таны гэр бүлд ирж буй Бар жилдээ эрүүл энх, төвшин амгалан байхыг хүсэн ерөөе” гэлээ.

        Үүний хариуд чөлөөнд байгаа хурандаа Л.Дашравдан хэлсэн үгэндээ “Миний сэтгэгдэл тун өндөр байна. Ажил болон цэргийн албаа их санаснаа сая л мэдэрлээ. Өнөөдөр та бүхэн гэрт минь ороод ирсэнд их баяртай байна. Зэвсэгт хүчний удирдлага болон нийт бие бүрэлдэхүүнд аз жаргал, эрүүл энхийг хүсье. Та бүгдийн юу санасан есөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэх болтугай” хэмээв.

        Чөлөөнд байгаа хурандаа Л.Дашравдан нь хуучнаар Барилгын цэргийн 012 дугаар ангид инженер, барилгын ахлах инженер, хөдөлмөр хамгаалал, шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөлмөр зохион байгуулалт, ШБОС эрхэлсэн ахлах инженерээр долоон жил ажиллаад Ар талыг удирдах газрын Барилга-орон сууцны хэлтэст томилогджээ. Тэрээр тус хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 1997 гавьяаныхаа амралтад гарсан ахмад дайчин юм.

       Тэр бээр цэргийн тэтгэвэр тогтоолгосноос хойш Барилга угсралт, засварын “Таван-Өлзий” компанийг үүсгэн байгуулж, ерөнхий инженерээр нь 15 жил ажиллахдаа нийслэл, аймаг, сумдын бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, тохижилт, өргөтгөл шинэчлэл зэрэг олон ажилд ханцуй шамлан орж, сурсан мэдсэнээ залуу үедээ зааж сургаснаар нь бид бахархаж байна.

       Дараа нь чөлөөнд байгаа дэд хурандаа Г.Хаяаборт хүндэтгэл үзүүлсэн бөгөөд тэрээр мөн л сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж, Зэвсэгт хүчний удирдлага, нийт бие бүрэлдэхүүнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүссэнийг нь уламжилъя. Энэ үеэр чөлөөнд байгаа дэд хурандаа Г.Хаяабор “Цэргийнхнийгээ харахаар их сайхан, сэтгэлд дотно шүү. Цар тахлаас болоод мөрдэс нэгтнүүд маань цөөн үзэгдэх болж дээ” гэв.

        Тэрээр Ар талыг удирдах газрын Барилга, орон сууцны хэлтсийн Санхүүгийн тасгийн даргаар ажиллаж байгаад 1989 онд гавьяаныхаа амралтад гарсан байна. Мөн тэрээр БХЯ, ЗХЖШ, Ар талыг удирдах газраас бэлтгэлд гарсан бусад ахмадын хамтаар “Насны баялаг” хоршоог байгуулан, үйлдвэрүүдийн хог хаягдлыг дахин боловсруулан, хүнсний савлагааны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, түүнээс хойш өөрөө хүнсний ногоо тариалах зэргээр гар хумхилгүй хөдөлмөрлөснөө дурссан ажээ.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226