• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"1-Р СУВАГ" ТЕЛЕВИЗ "ХОВДЫН ХОРОО"-Г ОНЦОЛНО
Нийтэлсэн: 2022-02-21 08:57:51
Үзсэн: 83

"1-Р СУВАГ" ТЕЛЕВИЗ "ХОВДЫН ХОРОО"-Г ОНЦОЛНО
Нийтэлсэн: 2022-02-21 08:57:51 Үзсэн: 83



          Монголын ард түмэндээ "Ховдын домогт хороо" нэрээр алдаршсан Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохионо.

         Энэхүү түүхт ойг угтаж "1-р суваг" телевизийн уран бүтээлчид Ховд аймагт ажиллаж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн үйл ажиллагааг сурталчилсан 50 минутын нэвтрүүлгийг бэлтгэсэн юм.

       Мөн энэ үеэр Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор Н.Баасанжав тус ангийн үйл ажиллагаатай холбоотой 20 минутын нэвтрүүлгийг бэлтгэв.

       Нэвтрүүлэгт Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч хурандаа Х.Энхболд болон тус ангийн офицер, ахлагч, ажилтан албан хаагч, түрүүч, байлдагч нарын төлөөлөл оролцлоо.

        Энэхүү нэвтрүүлгүүдийг "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярын өдрүүдэд олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж байна.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226