Батлан хамгаалах сайдын санаачилгаар ҮБХИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн тэнхимийг түшиглэн явуулж буй “Хүний хөгжлийн менежер”, “Цэргийн сэтгэл зүйч” бэлтгэх сургалтад хамрагдаж буй суралцагч бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн Захиргааны удирдлагын тасгаас хүсэлт тавьж, ангийн нийт бие бүрэлдэхүүнд “Байгууллагын үнэт зүйл”, “Хувь хүний хөгжил” сэдвээр сургалт семинарыг зохион байгууллаа.
Энэхүү хүсэлтийн дагуу ахлах дэслэгч Г.Анхбаяраар ахлуулсан 4 цэргийн алба хаагч уг сургалтыг удирдан явуулсан юм.
Тус сургалтад ангийн бие бүрэлдэхүүн бүрэн хамрагдсан ба шинэ мэдлэг, мэдээллээр оюуны цар хүрээгээ тэлсэн үр өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.
Ахлах дэслэгч М.Очгэрэл