Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги түүхт 100 жилийн ойгоо угтаж олон бүтээлч ажлыг хэрэгжүүлж байна.
Түүний нэг нь бие бүрэлдэхүүний мэдлэг, боловсрол, ур чадвар, харилцааны соёл, оюуны хэрэгцээг хангахад чиглэсэн бүтээлч үйл ажиллагаа бөгөөд энэ тал дээр тус ангийн удирдлага ихээхэн анхаарал хандуулж байгаа юм.
Энэ удаа ҮБХИС-ийн Ахисан түвшний сургалтын албаны дарга, доктор, дэд профессор, дэд хурандаа Д.Отгонцэцэг “Байгууллагын соёл”, “Хувь хүний хөгжил, хандлагын төлөвшил” сэдэвт сургалтыг байнгын бие бүрэлдэхүүн, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчидтай зохион байгуулж, харилцан ярилцсан нь үр дүнтэй боллоо.
Ахмад У.БАТЦЭНГЭЛ