• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МӨНГӨН ТУСЛАМЖИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Нийтэлсэн: 2022-03-03 15:33:50
Үзсэн: 80

МӨНГӨН ТУСЛАМЖИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Нийтэлсэн: 2022-03-03 15:33:50 Үзсэн: 80



         Өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр "Сонсголон" цэргийн хотхоны Цэргийн цагдаагийн тасгийн дарга ахмад Г.Эрдэнэбатын гэр цахилгааны гэмтлийн улмаас шатаж томоохон хохирол амссан учраас тэрээр өнөөдөр гэр бүлийн хамт найзынхаа зуслангийн байшинд түр амьдарч байна.

         Түүний гэр бүлд тус дэм болох үүднээс ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтэс, Зэвсэгт хүчний 011, 013, 017, 150 дугаар анги болон Цэргийн цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн тодорхой хэмжээний мөнгөн тусламжийг үзүүлжээ.

        Мөн БНӨСУ-д НҮБ ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 11 дүгээр ээлжийн хурандаа О.Заяат захирагчтай мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн ахмад Г.Эрдэнэбатын гэр бүлд зориулсан хандивын аяныг зохион байгуулж тодорхой хэмжээний мөнгөн хандив цуглуулсныг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Т.Буянбат өчигдөр гардуулан өглөө.

Эх сурвалж "Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226