Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ЗХЖШ болон Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын удирдлага хамт олны зүгээс тус байгууллагын эмэгтэй ажилтан, алба хаагчиддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлгийг гардуулан өглөө.
Энэ үеэр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг нийт эмэгтэйчүүддээ зориулж баярын халуун мэндийг дэвшүүлж, цаашдын ажил албанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.
Эх сурвалж "Соёмбо" сонин