• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ, ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРИЙГ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2022-03-11 15:13:29
Үзсэн: 114

ЦЭРГИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ, ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРИЙГ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2022-03-11 15:13:29 Үзсэн: 114



         Зэвсэгт хүчинд нэн шаардлагатай байгаа чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Батлан хамгаалахын сайдын санаачилсан “Хүний хөгжлийн менежер”, “Цэргийн сэтгэл зүйч”-ийг бэлтгэх мэргэшүүлэх сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө.

        Энэхүү мэргэшүүлэх сургалтад хамрагдагсдын төгсөгчдийн ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын хэлтсийн дарга хурандаа Д.Содномдаржаа, ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан, тус сургуулийн хүндэт профессор А.Гэлэгжамц болон албаны бусад хүмүүс оролцлоо. Өнгөрөгч оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс энэ сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд явагдсан тус сургалт нь ҮБХИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн тэнхимийг түшиглэн явагдсан бөгөөд 504 цагийн онол, ур чадвар, дадлага, дадал эзэмшүүлэх хичээлийг заажээ.

         “Цэргийн сэтгэл зүйч” бэлтгэх мэргэшүүлэх сургалтад иргэний боловсролын их, дээд сургуулийг Сэтгэл судлал, сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн, цаашид цэргийн сэтгэл зүйн чиглэлээр ажиллах хүсэл сонирхолтой суралцагсдыг хамруулсан бол “Хүний хөгжлийн менежер”-ийн сургалтад Зэвсэгт хүчинд офицер, ахлагчийн албан тушаалд ажилладаг, бакалаврын зэрэгтэй, дипломын голч дүн 2,7-оос доошгүй, цаашид уг чиглэлээр ажиллах хүсэл, сонирхолтой залуусыг сонгож, суралцуулсан юм.

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226