• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРАВДУГААР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2019-05-15 11:18:38
Үзсэн: 116

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРАВДУГААР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2019-05-15 11:18:38 Үзсэн: 116



        ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

        Нэгдүгээр асуудал: Томилох тухай

      Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 10 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүний Жанжин штабын Удирдлага холбоо, мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний дугаар ангийн захирагч нарыг тус тус томилов.

      Хоёрдугаар асуудал: Цэргийн цол олгох тухай

     Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.7 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.2.3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын 2.1, 2.3, 2.4 дэх заалт, мөн Ерөнхийлөгчийн  2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын  дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 10 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн   

      Албан тушаалын зэрэглэлийн ахмад цолыг – 1 офицерт олгов.

     Гуравдугаар асуудал: Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг Төрийн одон, медалиар шагнуулахаар нийт 260 цэргийн алба хаагч, ажилтан албан хаагчийн материалыг хэлэлцэн шийдвэрлэж Батлан хамгаалах яаманд хүргүүлэв.

     Дөрөвдүгээр асуудал: Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг Батлан хамгаалахын болон бусад салбарын шагналаар шагнуулахаар нийт 825 цэргийн алба хаагч, ажилтан албан хаагчийн материалыг хэлэлцэн шийдвэрлэж Батлан хамгаалах яаманд хүргүүлэв.

Холбоотой мэдээ