"Хааны эрэлд-2022" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлтийн ажиллагаанд хүндэт зочноор оролцсон АНУ-ын Аляскийн Үндэсний Гвардын Нэгдсэн штабын дарга бригадын генерал Вэйн Доныг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар хоёр орны Монгол Улсын Зэвсэгт хүчин-Аляскийн түншлэлийн хөтөлбөр, харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал бодлоо солилцсон юм.
Ташрамд дурдахад бригадын генерал Вэйн Дон нь Монгол Улсаас Афганистан Улс дахь эвслийн цэргийн тэргүүлсэн "Тогтвортой эрх чөлөө" ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн хамгаалалтын ротын 1 дүгээр ээлжинд хошууч цолтой байхдаа холбогч офицероор үүрэг гүйцэтгэсэн. Мөн түүнчлэн АНУ-ын Аляскийн Үндэсний Гвардын Нэгдсэн штабт Монгол-Аляскийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр тус тус ажилласан бөгөөд хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Хошууч Ц.ПҮРЭВДОРЖ