• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОРОЛЦООГ ОНЦОЛЪЁ
Нийтэлсэн: 2022-06-29 17:22:55
Үзсэн: 92

ОРОЛЦООГ ОНЦОЛЪЁ
Нийтэлсэн: 2022-06-29 17:22:55 Үзсэн: 92



       Батлан хамгаалах яам, Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Соёлын яам зэрэг дөрвөн яамны хамтарсан оролцоо төсөл 2 дах жилдээ амжилттай үргэлжилж байна.

      Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой “ОРОЛЦОО” төслийн энэ жилийн 2 дугаар ээлжийн 300 гаруй залуус Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын полигонд гарчээ.

      Тэд сургалтаар ажил, амьдралынхаа гарааг зөв эхлүүлэх, зорилгоо тодорхойлох, өөрийгөө илэрхийлэх, хөдөлмөр эрхлэх чадвар, чиг баримжаа олж авахаас гадна эх оронч үзэл санаа, эрүүл зөв амьдралын хэв маяг, төлөвшил, гэр бүлийн утга учир, хамтын хүсэл мөрөөдөл, түүнд хүрэх арга замын талаар 14 хонгийн хугацаатай суралцах юм.

      Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд байрлаж буй 2 дугаар ээлжийн оролцогчид ирээд дөрөв хонож байгаа бөгөөд тэдний сургалтын үйл явцтай танилцахаар ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрыг дарга бригадын генерал Г.Болор өчигдөр тус полигонд очив.

      Түүнийг дагалдан Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч А.Бүрнээбаатар, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын мэргэжилтэн дэд хурандаа Н.Батсайхан нар байлцлаа. Ажлын хэсэгт сургалтын төвийн дарга дэд хурандаа Г.Дүнжингарав сургалтын төвийн үйл ажиллагаа сургалт бэлтгэлийн талаарх танилцуулга хийсний дараа бригадын генерал Г.Болор оролцогчдод хандан Эх оронч үзэл хүмүүжил, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар лекц уншиж залуусын сонирхсон асуултад хариулсан юм.

      Улаанбаатар хот болон 21 аймгаас хүрэлцэн ирсэн эдгээр залууст 14 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, зөв хандлага, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор төрөл бүрийн сургалтад хамруулахаас гадна үндэсний бүтээн байгуулалтад оролцуулж, ажлын байраар хангах, нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд дадлагажуулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн менторшип арга хэмжээнд хамруулах юм.

      Оролцогчдын тухайд 18-34 насны, сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй ажилтай, орлоготой болж ирээдүйгээ өөрчлөх хүсэлтэй залуусыг хамруулжээ.

Эх сурвалж "Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226