Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 305 дугаар тусгай салбарт Зэвсэгт хүчний Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан албан тушаалын 8 айлын орон сууцыг ашиглалтад оруулав.
Энэхүү байрыг ашиглалтад оруулснаар офицер, ахлагч нарын амьдрах ая тухтай орчныг бүрдүүлж, БХЯ, ЗХЖШ, Агаарын цэргийн командлалын удирдлагаас алслагдсан орон нутгийн анги, салбарт томилогдон ажиллаж байгаа алба хаагчдын нийгмийн хамгаалалд анхаарал хандуулж байдгийн том илэрхийлэл болж байна.
Эх сурвалж: Соёмбо редакц