• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН ЛАВЛАХ” ГАР УТСАНД ЗОРИУЛСАН АППЛИКЕЙШН ГАРГАЛАА
Нийтэлсэн: 2022-08-18 11:32:42
Үзсэн: 139

“ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН ЛАВЛАХ” ГАР УТСАНД ЗОРИУЛСАН АППЛИКЕЙШН ГАРГАЛАА
Нийтэлсэн: 2022-08-18 11:32:42 Үзсэн: 139



         Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн Программ хангамжийн төв “Цэргийн Алба Хаагчийн эрх зүйн лавлах” гар утсанд зориулсан аппликейшныг хөгжүүлж “App store”, “Google play store”-т байрлууллаа.

       Тухайн аппликейшнийг Төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад төрийн албаны хууль, дүрэм журам болон батлан хамгаалах салбарын хэмжээнд дагаж мөрддөг цэргийн албаны холбогдолтой хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдийг цахим хэлбэрээр нэгтгэх, ангилан төрөлжүүлж цахим сургалтад ашиглах, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний цэргийн алба, сахилга зохион байгуулалт, төрийн албан хаагчийн болон офицер, ахлагчийн ёс зүйг дээшлүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор боловсруулсан юм.

       Одоогоор тус аппликейшнд Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги, Төрийн албаны тухай хууль, Батлан хамгаалах багц хууль, Монгол улсын цэргийн нийтлэг дүрмүүд, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн ёс зүйн дүрэм, Цэргийн албан хаагчийн хувцас өмсөх дүрэм, Цол олгох журам, Энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах журам зэрэг эрх зүйн баримтуудыг оруулаад байна. Цаашид төрийн болон цэргийн албаны холбогдолтой хууль,эрх зүйн баримт бичгүүдийг саналын дагуу нэмнэ.

       Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч, ажилтан албан хаагч болон цэргийн албаны холбогдолтой хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх сонирхолтой бүх хүнд зориулан бүтээсэн энэхүү аппликейшнийг та татаж авч ашиглахаас гадна үнэлгээ өгөх боломжтой.

       Та бүхнийг уг аппликейшнийг хэрэглэн хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгсэл болгон ашиглахыг уриалж байна.

      Гар утасныхаа App store, Google Play Store программуудын хайх хэсэгт “ЦАХ-ийн эрх зүй” гэж бичихэд ЗХЖШ-ын лого бүхий “ЦАХ-ийн эрх зүй” аппликейшн гарч ирэх бөгөөд Google Play Store–ийн INSTALL, App Store-ийн GET товчийг даран татаж суулгана.

Хошууч Ц.ПҮРЭВДОРЖ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226