ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
Нэгдүгээр асуудал: Цэргийн цол олгох тухай
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.7 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын 2.1, 2.3, 2.4 дэх заалт, мөн Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 06 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн
Хурандаа цолыг – 14;
Дэд хурандаа цолыг – 11;
Хошууч цолыг – 10;
Ахмад цолыг – 17;
Ахлах дэслэгч цолыг – 8;
Тэргүүн ахлагч цолыг – 2;
Сургагч ахлагч цолыг – 4;
Ахлах ахлагч цолыг -1 нийт 67 цэргийн алба хаагчдад албан тушаалын зэрэглэлийн цэргийн цолыг олгов.