Зэвсэгт хүчний Жанжин штабын Зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд болон Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын нийт бие бүрэлдэхүүний Цэргийн тангараг давтах ёслолын ажиллагааг энэ сарын 31-ний өдөр зохион байгууллаа.
Нийт бие бүрэлдэхүүн Цэргийн тангараг давтсаны дараа ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг энэ оны долоо болон наймдугаар сард хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлж, ирэх сард хийж хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг, чиглэл өгсөн юм.
Хошууч Ц.ПҮРЭВДОРЖ