ЗХЖШ-аас энэ оны 9 дүгээр сард "Баримт бичгийн эргэлт, хариутай албан бичгийн шийдвэрлэлтийг сайжруулах аян-ыг зохион байгуулж байна.
Уг аяны хүрээнд олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд албан хэрэг хөтлөлт, стандартын талаар цахим сургалтуудыг явуулж, албан тушаалтнуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, шалган туслах ажлыг зохион байгуулж байна.
Тодруулбал, ЗХЖШ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн ажилтнууд энэ сарын 26-ны өдрөөс 28-ны өдрүүдэд Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний 12 анги, байгууллагад ажиллаж, энэхүү аяны хүрээнд хэрэгжүүлж буй ажил байдалтай танилцсан ба шалган туслах, зөвлөмж, зөвлөгөө өгөх ажлыг явуулсан нь үр дүнтэй ажил болжээ.
Мөн энэ өдөр Архивын Ерөнхий Газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ц.Золжаргал "Баримт бичиг бүрдүүлэх арга зүй, түүнд тавигдах шаардлага" сэдвээр сургалт явуулж, харилцан мэдээлэл солилцсон юм.
Дээрх сургалтын дараа ЗХЖШ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа Ц.Батмөнх "Албан хэрэг хөтлөлтийн баримт бичгийн бүрдэл, боловсруулалттай холбоотой нийтлэг зөрчил, цаашид анхаарах зүйлүүд" сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгч, ярилцлага зохион байгуулав.
Тэрчлэн уг аяны хүрээнд "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, Монгол Улсын Баримт бичгийн стандартын эмхэтгэл"-ийг гарган албан тушаалтнуудад хүргүүллээ.
Хурандаа Б.ОТГОНБАЯР