• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН ЛАВЛАХ” АППЛИКЕЙШНД “МОНГОЛ УЛСЫН ЦЭРГИЙН НИЙТЛЭГ ДҮРМҮҮД” ОРЛОО
Нийтэлсэн: 2022-10-05 14:55:28
Үзсэн: 269

“ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН ЛАВЛАХ” АППЛИКЕЙШНД “МОНГОЛ УЛСЫН ЦЭРГИЙН НИЙТЛЭГ ДҮРМҮҮД” ОРЛОО
Нийтэлсэн: 2022-10-05 14:55:28 Үзсэн: 269



       “Цэргийн алба хаагчийн эрх зүйн лавлах” аппликейшнд шинэчлэл хийгдэж МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2022 оны 09 дүгээр сарын 29–ний өдрийн 180 дугаар ЗАРЛИГААР батлагдсан “МОНГОЛ УЛСЫН ЦЭРГИЙН НИЙТЛЭГ ДҮРМҮҮД” орлоо.

       Тухайн аппликейшнийг Төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад төрийн албаны хууль, дүрэм журам болон батлан хамгаалах салбарын хэмжээнд дагаж мөрддөг цэргийн албаны холбогдолтой хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдийг цахим хэлбэрээр нэгтгэх, батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний цэргийн алба, сахилга зохион байгуулалт, төрийн албан хаагчийн болон офицер, ахлагчийн ёс зүйг дээшлүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор боловсруулсан юм.

        Одоогоор тус аппликейшнд Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Батлан хамгаалах багц хууль, Монгол улсын цэргийн нийтлэг дүрмүүд-2022, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн ёс зүйн дүрэм, Цэргийн албан хаагчийн хувцас өмсөх дүрэм, Цол олгох журам, Энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах журам зэрэг эрх зүйн баримтуудыг оруулаад байна.

       Гар утасныхаа App store, Google Play Store программуудын хайх хэсэгт “ЦАХ-ийн эрх зүй” гэж бичихэд ЗХЖШ-ын лого бүхий “ЦАХ-ийн эрх зүй” аппликейшн гарч ирнэ. Мөн дараах QR кодыг гар утсаараа уншуулан татаж авна уу.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226