• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН "ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИЖ ...
Нийтэлсэн: 2022-10-12 16:46:25
Үзсэн: 170

ЗХЖШ-ЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН "ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИЖ ...
Нийтэлсэн: 2022-10-12 16:46:25 Үзсэн: 170



          Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн идэвхтэй санаачилгатай хамрагдаж, олон бүтээлч ажлыг өрнүүлж байна.

         Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энэхүү үндэсний хөдөлгөөнд хамрагдсанаар ойрын жилүүдэд 27 сая мод тарьж, ургуулах зорилттой ажиллаж байгаа юм. Энэхүү бүтээлч ажлын хүрээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудыг "Эко ногоон хотхон" болгож, зарим ангиудад "Мод үржүүлгийн сургалтын төв", "Мод үржүүлгийн газар"-уудыг шинээр байгуулж, зохих үр дүнд хүрээд байгаа юм.

         Энэ сарын 12-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын Зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн "Эко ногоон хотхон"-ы үйл ажиллагаатай танилцсан бөгөөд энэ үеэр тус ангийн байрлалд 250 гаруй мод тарьж, услах, ойр орчныг нь тохижуулах ажлыг гүйцэтгэв.

        Тодруулахад, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах яамнаас Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийг "Эко ногоон хотхон" болгох төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслийн хүрээнд ангийн гадна орчинд "Сапёрчин", ангийн дотор орчинд "Ахлагч" төгөлийг шинээр байгуулж, нийт 6000 гаруй хайлаас болон бусад модыг тарьж, 11000 кв.м талбайг зүлэгжүүлэх, орчныг нь тохижуулах, ногоон байгууламжийн хашлага, хаалт хийх зэрэг ажлыг амжилттай хэрэгжүүлжээ.

        Аливаа модыг тарьж, арчилж, ургуулахад Усалгааны систем нэн чухал бөгөөд тус ангийн хувьд 75 метрийн гүнд худаг гарган, 50 тонны багтаамж бүхий усны савыг шинээр суурилуулан 2.5 км-ийн урттай 35 ширхэг "Намираа" шлангийг угсарснаар усалгааныхаа асуудлыг бүрэн шийдвэрлэсэн нь бахдалтай ажээ.

         Мөн дээрх төгөлүүдэд 6 метрийн өндөр шон бүхий гэрлүүд, нарны эко гэрлүүдийг шинээр суурилуулж, байнга ашигласнаар гэрэлтүүлгийн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан нь бас нэгэн амжилт юм.

         Энэ жишгээр хот, хөдөө орон нутагт байрлах Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбар бүр "Эко ногоон хотхон, төгөл, орчин"-той болох үйл ажиллагааг бүтээлчээр хэрэгжүүлсээр байгаад чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226