• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ШИНЭ СУРГУУЛИЙН ЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-10-17 17:42:34
Үзсэн: 257

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ШИНЭ СУРГУУЛИЙН ЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-10-17 17:42:34 Үзсэн: 257



          Зэвсэгт хүчний 2022-2023 оны сургуулийн шинэ жилийн нээлтэд зориулсан ёслолын цуглааны ажиллагааг энэ сарын 17-ны өдрийн 09.00 цагаас БХЯ, ЗХЖШ-ын Сургалтын танхимд зохион байгуулав.

         Энэхүү ёслолд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба болон ЗХЖШ-ын газар, хэлтэс, албаны дарга нар, Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын удирдах албан тушаалтнууд оролцсон юм. Мөн Зэвсэгт хүчний бүхий л нэгтгэл, анги, байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн цахимаар оролцов.

          Нээлтийн ёслолын цуглааны эхэнд ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор үг хэлсэн бөгөөд тэрээр “Шинэ сургуулийн жилд дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг бүрэн дүүрэн шийдвэрлэж, хэрэгжүүлэхийн тулд удирдлагын баримт бичгүүдийг сайтар судлан, тэдгээрийг бодит ажил хэрэг болгох, үр дүнг нь тооцох явдал юу юунаас илүү чухал байна. ЗХЖШ-аас ирэх сургуулийн жилд “Залуу офицеруудын манлайллын жил” болгож, олон бүтээлч ажил төлөвлөн хэрэгжүүлнэ” гэдгийг онцлов.

        Үүний дараа ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын даргын орлогч, Сургалтын бодлогын хэлтсийн дарга хурандаа Д.Жигжидсүрэн “Зэвсэгт хүчний 2022-2023 оны сургуулийн жилийн зорилго, зорилт, үйл ажиллагаа”-ны талаар танилцуулга хийлээ.

         Төгсгөлд нь ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний шинэ сургуулийн жилийн нээлттэй холбогдуулан нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлсэн бөгөөд хэд хэдэн асуудлаар үүрэг, чиглэл өгсөн юм. Тэрээр хэлсэн үгэндээ "Бид бүхэн “Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн ерөнхий журам” баримт бичгийг боловсруулан баталснаар цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн тогтолцоог шинэчлэн тодорхойллоо. Ингэснээр бид Төрлийн цэргийн командлалуудын түвшинд “Цэргийн сургалт бэлтгэлийн заавар” болон удирдлага, зохион байгуулалтын бусад баримт бичгүүдийг боловсруулан хэрэгжүүлснээр цэргийн сургалтын агуулга, зохион байгуулалт шинэчлэгдэж, Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, бэхжүүлэх үндсэн зорилгодоо хүрэх болно” гэдгийг онцоллоо. Мөн өнгөрсөн сургуулийн жилд зохион байгуулсан цэргийн сургалт бэлтгэлийн онцлог, үр дүн, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс олон улсын болон хоёр талын сургууль, сургалт, дадлага, уралдаан, тэмцээнд оролцсон дүн, гаргасан амжилтыг тодорхой дурдсан бөгөөд бие бүрэлдэхүүнд хандан мэргэжлийн өндөр чадвартай, шинийг эрэлхийлэгч, мэргэшсэн цэргийн алба хаагч байж, цэргийн сургалт бэлтгэлдээ өндөр амжилт гаргана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226