ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
Нэгдүгээр асуудал: Батлан хамгаалах салбарын тэргүүний офицер, ахлагч, ажилтан албан хаагч номинацид нэр дэвшүүлэх цэргийн алба хаагч, ажилтан албан хаагчийн материалыг хэлэлцэн Батлан хамгаалах яаманд хүргүүлэв.
Хоёрдугаар асуудал: Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Зэвсэгт хүчний 5 офицерын материалыг хэлэлцэн Батлан хамгаалах яаманд хүргүүлж, 12 офицер, ахлагч, ажилтан аблан хаагчийн материалыг хэлэлцэн Зэвсэгт хүчний Жанжин штабын шагналаар шагнуулахаар тогтов.
Гуравдугаар асуудал: ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалуудын харьяа анги, байгууллагаас 2017, 2018 онд захиргааны санаачлагаар цэргийн жинхэнэ алба хаачны тэтгэвэр тогтоолгох шийдвэр гарсан боловч тэтгэвэр тогтоолгоогүй 19 цэргийн алба хаагчийг цэргийн жинхэнэ алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор тогтов.
Дөрөвдүгээр асуулал: ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалуудын харьяа анги, байгууллагын 14 офицер, 16 ахлагч нийт 30 цэргийн алба хаагчийн цэргийн алба хаах хугацааг сунгахаар тогтов.
Тавдугаар асуудал: 2019 онд захиргааны санаачлагаар, цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон сунгасан хугацаа дууссан 8 офицер, 23 ахлагч, өөрийн хүсэлтээр 43 офицер, 154 ахлагчийг цэргийн жинхэнэ алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор тогтов.
Зургаадугаар асуудал: Удирдах албан тушаалд 4-өөс дээш жил ажилласан 3 офицерыг цэргийн жинхэнэ алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор, 2 офицерыг ЗХЖШ-ын дарга томилогдохоор шийдвэр гаргахаар, 1 офицерыг сэлгэн ажиллуулахаар тогтов.
Долоодугаар асуудал: Тэтгэмж олгох тухай
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9 дэх заалт, Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 04 дүгээр хуралдааны шийдвэрийнг тус тус үндэслэн нэг чөлөөнд байгаа офицер, нэг чөлөөнд байгаа ахлагчид тус бүр 500.000 төгрөгийн тэтгэмжийг олгосон.