• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2022-10-25 15:18:31
Үзсэн: 263

ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2022-10-25 15:18:31 Үзсэн: 263



        Энэ сарын 25-ны өдөр ЗХЖШ-ын Жагсаалын талбайд Монгол Улсын Зэвсэгт хүчинд Цэргийн сургалт бэлтгэлийн алба үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтсан бүтээлч ажлын нээлтэд зориулсан ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

       Энэхүү ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга хурандаа Т.Галбадрах, Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор болон Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлалууд, Барилга, инженерийн цэргийн удирдах газрын удирдлага, нийт бие бүрэлдэхүүн оролцсон юм.

       Энэ үеэр ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор хэлсэн үгэндээ “1922 онд цэргийн бүх ангиуд цэргийн хэрэгт хэрхэн суралцаж байгааг шалган байцааж, заавар зөвлөгөө өгч байх байцаах түшмэлийн орон тоог баталж, 11 дүгээр сарын 20-ны өдөр анхны цэргийн шалган байцаагч түшмэлээр Х.Чойбалсанг томилж дүрэм, журмыг тогтоон, батлан гаргаснаар шинэ цагийн Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн алба буюу одоогийн ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын үндэс суурь тавигдсан түүхтэй. Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогын хүрээнд цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоо, агуулгыг шинэчлэх, нэгдсэн удирдлагаар хангах, Зэвсэгт хүчний стратеги болон урт, дунд хугацааны төлөвлөлттэй уялдуулах хэрэгцээ, шаардлагын үүднээс ЗХЖШ-ын Сургалтын бодлогын хэлтсийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар Сургалт бэлтгэлийн газар болгон өргөжүүлж, чиг үүргийг нь тодорхойлсон. Өнөөдөр тус газар нь Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн бодлогыг тодорхойлж, сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, цэргийн сургалт бэлтгэл, сэтгэл зүйн хангалтыг төлөвлөх, удирдан зохион байгуулах, зохицуулах, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын бэлэн байдал, дайчилгааны бэлтгэлийг хангах, орон нутгийн цэрэг, томилгоот нэгжүүдийн болон бүх нийтийг цэргийн хэрэгт сургаж бэлтгэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, иргэд, хүүхэд, залууст цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 оныг "Залуу офицеруудын манлайллын жил" болгон зарласан нь хүний хөгжил, төлөвшлийг сургалт бэлтгэлтэй нягт уялдуулж, хувь хүний ёс зүй, ёс суртахуун, цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах замаар удирдах бүрэлдэхүүний залгамж халааг бэлтгэхэд оршиж байна.” хэмээн онцолсон юм.

        Энэхүү нээлтийн цуглааны дараа ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгж, төрлийн цэргийн командлаад, удирдах газрын бие бүрэлдэхүүний дунд "Олс таталтын тэмцээн"-ий урьдчилсан тоглолт боллоо.

        Ойг угтаж зохион байгуулах олс таталтын болон гар бөмбөгийн тэмцээнийг 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зөвхөн мягмар гарагуудад үдээс хойш зохион байгуулах ба ажлын ачаалал, эрч хүчийг сулруулахгүйгээр "Нэг өдөр-нэг баг" зарчмаар явагдана.

         ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:

1.ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, төрлийн цэргийн командлал, удирдах газрын бие бүрэлдэхүүний дунд олс таталт, гар бөмбөгийн тэмцээн;

2.ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүдтэй “Удирдагчийн манлайлал” сургалт;

3.“Эрүүл агаар эм” өдөрлөг;

4."Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэл-100 жил" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал;

5.Монгол цэргийн музейд үзэсгэлэн гаргаж, олон нийтэд сурталчлах;

6."Зэвсэгт хүчний тэргүүний заах арга зүйч нэгж, албан тушаалтан"-ыг шалгаруулах;

7.Заах арга зүйн талаар нэгтгэл, ангиудын салаа, ротын захирагч, албадын дарга нартай цахим сургалтыг зохион байгуулах;

8. Баярын хурал, хүндэтгэлийн концертыг бэлтгэж тоглуулна.

Хошууч Ц.ПҮРЭВДОРЖ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226