• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН МАНЛАЙЛАЛ” СУРГАЛТААР ...
Нийтэлсэн: 2022-10-27 16:30:57
Үзсэн: 323

“ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН МАНЛАЙЛАЛ” СУРГАЛТААР ...
Нийтэлсэн: 2022-10-27 16:30:57 Үзсэн: 323



        Энэ сарын 03-ны өдрөөс 05-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах аргын цугларалтыг “Удирдах бүрэлдэхүүний манлайлал-Цэргийн сургалт бэлтгэлд нөлөөлөх нь” сэдвээр БХЯ, ЗХЖШ-ын болон Удирдлагын академийн Сургалтын танхим, “Их тэнгэр” цогцолборт шинэлэг хэлбэрээр зохион байгуулсан юм.

       Тэрхүү сургалтын туршлага, сургамжид тулгуурлан энэ сарын 27-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын Зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн ахлах мэргэжилтэн болон мэргэжилтнүүдтэй “Цэргийн алба хаагчийн манлайлал” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

      Уг сургалтыг нээж ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах үг хэлсэн бөгөөд сургалтад оролцогчдод амжилт хүслээ. Мөн энэ үеэр ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор “Цэргийн сургалт бэлтгэлд удирдлагын манлайллын нөлөөлөл, гадаад улс орнуудын туршлага, сургамж” сэдвээр лекц уншиж, ерөнхий мэдээллийг өглөө.

        Үүний дараа сургалтад оролцогсод дөрвөн бүлгийн зохион байгуулалтад орж, хичээлд хамрагдсан юм. Энэ үеэр Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч бригадын генерал Д.Баасандамба, Агаарын цэргийн командлалын Сургалтын ахлах офицер дэд хурандаа О.Амарсанаа, ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал хурандаа Б.Энхзоргол, Аюулгүй байдлын дээд сургуулийн багш Б.Дарханцэцэг нар “Шийдвэр гаргах ур чадвар”, “Харилцааны ур чадвар”, “Хувь хүний ED-г зөв залах”, “Багаар ажиллах” зэрэг сэдвээр сургалтыг онол, харилцан ярилцлага, дадлага, багийн тоглолтын арга, сонирхолтой хэлбэрээр явуулсан юм.

       Энэхүү сургалтын төгсгөлд Умард Атлантын гэрээний байгууллага (NATO)-аас Монгол Улсын Батлан хамгаалах боловсролыг хөгжүүлэх “Deep Mongolia” хөтөлбөрийн хүрээнд “Цэргийн манлайллын сургалт”-ыг зохион байгуулж буй сургагч багш нарын хамтаар нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж, харилцан ярилцлага өрнүүлэн нэгдсэн ойлголтод хүрлээ.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226