ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
Нэгдүгээр асуудал: Цэргийн цол олгох тухай
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.7 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын 2.1, 2.3, 2.4 дэх заалт, мөн Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 03 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн
Дэд хурандаа цолыг – 5;
Хошууч цолыг – 7;
Ахмад цолыг – 10;
Ахлах дэслэгч цолыг – 6;
Сургагч ахлагч цолыг – 7 нийт 35 цэргийн алба хаагчдад албан тушаалын зэрэглэлийн цэргийн цолыг олгов.
Хоёрдугаар асуудал: Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Зэвсэгт хүчний зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг Батлан хамгаалах яамны шагналаар шагнуулахаар нийт 1592 цэргийн алба хаагч, ажилтан албан хаагчийн материалыг хэлэлцэн Батлан хамгаалах яаманд хүргүүлэв.
Гуравдугаар асуудал: Тэтгэмж олгох тухай
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн
8.4 дэх хэсэг, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 9 дэх заалт, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9 дэх заалт, Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 03 дугаар хуралдааны шийдвэрийнг тус тус үндэслэн Цэргийн жинхэнэ алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн нэг офицерт өөрийн хүсэлтийн дагуу
18 /арван найм/ сарын нэг удаагийн тэтгэмж, нэг бэлтгэл офицерт 500.000 төгрөгийн тэтгэмжийг тус тус олгосон.