• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДЭД ХУРАНДАА А.БАТСҮХ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧООР ШАЛГАРЛАА
Нийтэлсэн: 2022-11-28 19:05:09
Үзсэн: 178

ДЭД ХУРАНДАА А.БАТСҮХ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧООР ШАЛГАРЛАА
Нийтэлсэн: 2022-11-28 19:05:09 Үзсэн: 178



        Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 21-ний өдөр төрийн албан хаагчидтай уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгарч байгаа сорилт, төрийн албан хаагчдын үүрэг оролцоо, цаашид анхаарах асуудлын талаар санал бодлоо солилцсон юм. Тус уулзалтад яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудын төлөөлөл болох 1200 гаруй ажилтан, албан хаагч оролцлоо.

         Энэхүү уулзалтаар “Алсын хараа-2050”, түүний хэрэгжилтийн эхний үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого” сэдэвт богино хугацааны сургалтыг төрийн захиргааны төв байгууллагуудын түвшинд 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Уг сургалтад 1426 төрийн алба хаагч хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд хамгийн идэвхтэй хамрагдсан 10 оролцогчийг шалгарууллаа.

        Энэхүү шалгаруулалтын дүнгээр ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын мэргэжилтэн дэд хурандаа А.Батсүх шилдгээр шалгарч Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдах “Урт хугацааны хөгжлийн бодлого: Төрийн албан хаагчийн оролцоо” сэдэвт сургалтад хамрагдах батламжийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гардан авсан нь бидний бахархал билээ.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226