• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ ЦЭРЭГТ ИТГЭХ ИТГЭЛИЙН НЭГЭН ИЛЭРХИЙЛЭЛ НЬ ЭНЭ БИЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-09 16:13:40
Үзсэн: 345

МОНГОЛ ЦЭРЭГТ ИТГЭХ ИТГЭЛИЙН НЭГЭН ИЛЭРХИЙЛЭЛ НЬ ЭНЭ БИЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-09 16:13:40 Үзсэн: 345



         Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны ажиллагааны газар орныг зорих ажиллагааг батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёрдугаар цуврааны бүрэлдэхүүн 12 дугаар сарын 01-ний өдөр эх орноосоо мордлоо.

        Энэхүү хоёр дахь ээлжийн цуврааны бүрэлдэхүүний хамтаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсыг зорьсон бөгөөд тэд цэргийн багуудын ээлжийг хүлээлцүүлэх, ажиллагааны газар оронд цэргийн багийн үүрэг гүйцэтгэлт, үйл ажиллагаатай танилцах зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс 21-ний өдрүүдэд тус улсад ажиллана.

        Мотобуудлагын батальоны эхний цуврааны бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд очин ээлж хүлээлцэх бэлтгэл ажлаа хангаж байгаагийн зэрэгцээ Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын “Юнити” секторын командлагч бригадын генерал Майк Күүпер Мужунигийн тушаалаар тус батальоноос нэг мотобуудлагын ротыг Зүүн секторын харьяаны хариуцлагын бүс болох “Бор” сууринд үүрэг гүйцэтгэхээр болсон юм. Энэхүү шийдвэр нь Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн цагаасаа өөрсдийн дадлага, ур чадвараа дайчлан ажиллаж байгаа бөгөөд тэд мэргэжлийн өндөр бэлтгэлжилт, үүрэг гүйцэтгэх чадвараараа бусдаас онцгойрч дэлхий дахинд танигдсан нь НҮБ-ын Монгол цэрэгт итгэх итгэлийн илэрхийлэл болж байна. Тиймээс ч Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс болон бүс нутагт байгаа иргэдийн зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд итгэсээр ирсэн бөгөөд одоо ч өөрсдийн аюулгүй байдлаа даатгасан хэвээр байна.

          Тус сууринд үүрэг гүйцэтгэх тэргүүний бүлэг Мотобуудлагын батальоны захирагчийн тушаалаар томилогдон өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын шинийн найм (2022.12.01)-ны билигт сайн өдөр тус улсын зүүн секторын “Бор” сууринд байрлах НҮБ-ын баазад Монгол Улсын Алтан соёмбот Төрийн далбааг мандуулав.

           Ингэснээр Монгол Улсын цэргийн багийн нэг ротын энхийг сахиулах үйл ажиллагаа энэ сууринд эхэлж байна.

Ахлах дэслэгч Л.ТҮМЭНДЭЛГЭР

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 306
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 422