• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ БАХАРХАЛТ ӨДӨР ЦЭРГИЙН ТАНГАРАГ ДАВТАВ
Нийтэлсэн: 2022-12-31 10:58:20
Үзсэн: 400

ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ БАХАРХАЛТ ӨДӨР ЦЭРГИЙН ТАНГАРАГ ДАВТАВ
Нийтэлсэн: 2022-12-31 10:58:20 Үзсэн: 400



         Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан Xll ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн “Цэргийн тангараг давтах ёслол”-ын арга хэмжээг зохион байгууллаа. Бие бүрэлдэхүүн цэргийн тангараг давтаж, цэргийн багийн удирдлага 2023 онд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, бодлогоо бие бүрэлдэхүүнд танилцуулан, үүрэг, чиглэл өглөө.

          Энэхүү ёслолын арга хэмжээний үеэр Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн сургалтын төвийн цэргийн биеийн тамир цэрэгжлийн спортын ахлах багш хошууч Батжаргалын Батдэмбэрэл албан тушаалын зэрэглэлийн дэд хурандаа цол олгогдсоныг гардуулан өглөө. Мөн мандатаар хүлээсэн үүргээ мадаггүй сайн биелүүлж, хамт олноо манлайлан идэвх санаачлагатай ажиллаж байгаа зарим цэргийн алба хаагчдыг батальоны захирагчийн тушаалаар сайшаан анги байгууллагуудруу нь талархлын захидал илгээсэн юм.

Ахлах дэслэгч Л.ТҮМЭНДЭЛГЭР