• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46
Үзсэн: 422

ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 422



        Энэ өдрүүдэд БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийг ажиллагааны газар оронд шилжүүлэх ажиллагаа зохион байгуулагдаж байна.

        Цэргийн багуудын ээлжийг хүлээлцүүлэхээр Монгол Улсын Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 13-ны өдөр НҮБ-ын туг, Монгол Улсын Төрийн далбаа, цэргийн багийн тамга, үүрэг гүйцэтгэлтийг шилжүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм.

        Уг ёслолын ажиллагаанд ажлын хэсгийн ахлагч, Батлан хамгаалахын яамны Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, НҮБ-ын “UNMISS” ажиллагааны Юнити секторын командлагч бригадын генерал Майк Купер Мужуни болон тус секторт үүрэг гүйцэтгэж буй цэргийн багуудын удирдлага, албаны хүмүүс, ээлж хүлээлцүүлэх ажлын хэсэг, цэргийн багуудын бие бүрэлдэхүүн оролцлоо.

         Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ Монгол цэргийн энхийг сахиулах үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн сайхан уламжлалыг түүчээлэн, Монгол цэрэг дэлхийн цэрэг хэмээх алдрыг бататган амжилттай үүргээ гүйцэтгэн эх орондоо ирэхийг хүсэн ерөөсөн юм.

           Ийнхүү Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын “UNMISS” ажиллагаанд үүргээ бие даан гүйцэтгэж эхэллээ.

Хошууч М.ТҮМЭНЖАРГАЛ

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 306