• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Г.Сайханбаяр: ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ БҮР ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ
Нийтэлсэн: 2022-12-23 17:00:21
Үзсэн: 298

Г.Сайханбаяр: ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ БҮР ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ
Нийтэлсэн: 2022-12-23 17:00:21 Үзсэн: 298



       Зэвсэгт хүчний Жанжин штаб 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, бодлогоо тодотгохын зэрэгцээ алдаа оноо, амжилт бүтээлээ дүгнэлээ.

      Эл хуралд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн командлал, БИЦУГ, ЦТГ-ын төлөөлөл, Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын захирагч нар оролцлоо.

       

       Энэхүү тайлангийн хурлыг ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах удирдан зохион байгуулав.

       Хурлын эхэнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр ЗХЖШ-ын 2022 оны үйл ажиллагааны тайланг танилцуулсан юм.

       Түүний онцолсноор ЗХЖШ нь 2022 оны үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг “Зэвсэгт хүчний байгуулалтыг бэхжүүлэх, батлан хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, цэргийн удирдлагын байгууллага, нэгтгэл, ангийн үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх” хэмээн тодорхойлж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллажээ.

        Тухайлбал, Зэвсэгт хүчний хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх,

       Зэвсэгт хүчний стратегийн болон нэгдсэн ажиллагааны удирдлага, төлөвлөлт, хүний нөөцийн хөгжил, цэргийн сургалт болон материал техникийн хангалтын тогтолцоог Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглүүлэн боловсронгуй болгох,

        Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, дотоод хяналтыг нэмэгдүүлж, цэргийн албаны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлийг баримтлан ажилласан байна.

        Энэ үеэр Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ЗХЖШ-ын үйл ажиллагааны тайлантай танилцсаны дараа хэлсэн үгэндээ ЗХЖШ нь 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээгээ чанартай сайн гүйцэтгэн, амжилт бүтээлээр арвин байж мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх зорилтыг хангахад ахиц гарган ажилласныг онцлоод цаашдаа энэ эрчээ алдалгүй тасралтгүй хөгжиж, манлайлагч байхыг нийт бие бүрэлдэхүүнд захиад дараах үүрэг чиглэлийг өгсөн юм.

Үүнд:

Цэргийн алба хаагч бүр шинэчлэл, өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, эрхэлсэн ажилдаа эзэн нь байж, ажлын гүйцэтгэлийг өндөр түвшинд чанартайгаар зохион байгуулах,

2023 онд Монгол Улсын бодлогын баримт бичгүүдэд Батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх,

Зэвсэгт хүчний бэлэн байдлыг дээшлүүлэх, байлдааны болон хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэх чадавх, нэгтгэл, ангийн тайван цагийн орон тоогоор байлдааны үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх,

ЗХЖШ болон Төрлийн цэргийн командлалууд харьяа нэгтгэл, анги, салбаруудын зохион байгуулалтын бүтцийг бодит байдалд нийцүүлэн шинэчилж түүнд нийцсэн орон тоог батлан мөрдүүлэх болон боловсон хүчний хангалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах,

Мөн Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэхийн зэрэгцээ шинэлэг инновацыг нэвтрүүлж үйлдвэрлэл, судалгааны ажлыг тасралтгүйгээр зохион байгуулах,

Бүх шатны төрийн байгууллагуудын үрэлгэн байдлыг хязгаарлаж, төсөв хөрөнгийг хэмнэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас баталсан Хэмнэлтийн тухай хуулийг бие бүрэлдэхүүн, алба хаагчид чанд мөрдөн ажиллахыг үүрэг болголоо.

 

       Үүний дараагаар эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж бусад нөхдөө манлайлсан зарим офицер, ахлагч, ажилтан, алба хаагчдыг салбарын одон, медалиар шагнаж урамшуулав.

        Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын 2022 оны жилийн Гүйцэтгэлийн тайланд хийсэн үнэлгээ, дүгнэлтийн талаар Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга хурандаа С.Баяр-Очир танилцуулав.

        Төгсгөлд нь ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба 2022 оны үйл ажиллагаагаа амжилттай тайлагнасан ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, ирэх онд хэрэгжүүлэх онцлог ажлуудыг танилцуулан, үүрэг, чиглэл өгсөн юм.

Эх сурвалж: СОЁМБО РЕДАКЦ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 328
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226