ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
Нэгдүгээр асуудал: Чөлөөлөх тухай
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгавар, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах, ажлын хариуцлагыг өндөржүүлэх талаар авах арга хэмжээний тухай” А/336 дугаар тушаал, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах, ажпын хариуцлагыг өндөржүүлэх талаар авах арга хэмжээний тухай” А/535 дугаар тушаал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 02 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний дугаар ангийн захирагчийг албан тушаалаас нь чөлөөлөв.
Хоёрдугаар асуудал: Томилох тухай
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 02 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний дугаар ангийн захирагч, Зэвсэгт хүчний дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга нарыг тус тус томилов.