Зэвсэгт хүчний Жанжин штабын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн энэ оны төгсгөлийн хурлыг 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулав.
Хурлыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр удирдаж, Зэвсэгт хүчний Жанжин штабын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээр оролцов. Мөн Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, нэгтгэл, анги, байгууллагуудын салбар зөвлөлийн дарга нар цахимаар оролцлоо.
Энэ удаагийн хурлаар Зэвсэгт хүчний Жанжин штабын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн 2022 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2023 оны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэв.
Мөн энэ үеэр салбар зөвлөлийн гишүүд асуулт хариулт өрнүүлэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ажил хэрэгч саналуудыг дэвшүүлсэн юм.
Уг хурлын төгсгөлд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн дарга хурандаа Ж.Өсөхбаяр салбар зөвлөлөөс цаашид зохион байгуулах ажил, гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өглөө.
Төгсгөлд нь ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгж, төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, нэгтгэл, анги, байгууллага, салбарт цэргийн алба, сахилга, зохион байгуулалтыг бэхжүүлж, гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар албан даалгаврыг хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэв.
Хурандаа Б.ОТГОНБАЯР