• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДАРГА, ЗАХИРАГЧ НАРТАЙ ЦАХИМ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2023-04-06 17:07:00
Үзсэн: 155

ДАРГА, ЗАХИРАГЧ НАРТАЙ ЦАХИМ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2023-04-06 17:07:00 Үзсэн: 155



        ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлагч, удирдах газрын дарга, нэгтгэл, ангиудын захирагч нартай цаг үеийн асуудлаар цахим хуралдааныг зохион байгуулав.

      Тэр бээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэгт бэлтгэх, уг үзлэгийн удирдамжийн дагуу нэгдүгээр шатны ажлыг зохион байгуулах асуудлыг онцолж, үүрэг, чиглэл өгсөн юм.

         Энэхүү түвшин тогтоох үзлэгийн гол зорилго нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, дүрэмт хувцасны зөв хэрэглээг хэвшүүлэх, цаашид төрийн тусгай алба хаагчдад чиглэсэн ёс зүй, бие бялдрын сургалт бэлтгэлийг сайжруулах арга замыг оновчтой тодорхойлоход чиглэгдэж буй.

      Иймд Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, ангиудын түвшинд үзлэгийн нэгдүгээр шатыг энэ оны 04 дүгээр сард багтаан явуулах, ингэхдээ урьдчилан бэлтгэлийг сайтар хангах, үзлэгийн зорилго, ач холбогдлыг сайтар ойлгуулах, урьдчилсан хүргэсэн удирдамж, зааварчилгаа, албан даалгаврын хэрэгжилтийг нь бүрэн хангах, бие бүрэлдэхүүнтэй сурган зааварлах хичээл явуулах, үзлэгт цэргийн алба хаагчдыг бүрэн хамруулах, бодит үнэлгээ өгөх, дүнг ирэх сарын 05-ны дотор ирүүлэхийг үүрэг болголоо.

          Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулах төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицеруудын чуулган”-ыг угтсан ажлыг эрчимжүүлэх, командлал, удирдах газар, нэгтгэл, анги, байгууллагуудын түвшинд бодит үр дүнд хүрсэн ажлуудыг бүтээлчээр өрнүүлж, үр дүнг тооцох, Зэвсэгт хүчний шилдэг офицер шалгаруулах уралдааны эхний шатны шалгаруулалтыг амжилттай зохион байгуулах асуудлыг хөндсөн юм.

         Тэрчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн 2022 оны 180 дугаар зарлигаар батлагдсан “Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, анги, салбар, цэргийн байгууллагад мөрдүүлж байгаа байдалд үзлэг явуулах тухай Батлан хамгаалахын сайдын тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгов.

          Мөн энэ үеэр ЗХЖШ-ын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн мэргэжилтэн ахмад Б.Жавхлантөгс "Офицер, ахлагчийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлох нь", Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ч.Мөнхтүшиг "Биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуур үзүүлэлтүүдийн түвшин, биеийн зохистой харьцааны үзлэгийг явуулах" чиглэлээр мэдээлэл хүргэв.

         Цахим хуралдааны төгсгөлд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр цаг үеийн тулгамдсан асуудлуудаар Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, анги, байгууллагуудын захирагч нарт мэдээлэл хийсний зэрэгцээ цаашдын үйл ажиллагаандаа анхаарвал зохих асуудлуудыг хөндөж, хэд хэдэн чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 328
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226