• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“БАЯРЛАЛАА, МОНГОЛ ЦЭРГҮҮДЭЭ” ХЭМЭЭН ТАЛАРХСАНАА ИЛЭРХИЙЛЭВ
Нийтэлсэн: 2023-05-19 17:35:37
Үзсэн: 119

“БАЯРЛАЛАА, МОНГОЛ ЦЭРГҮҮДЭЭ” ХЭМЭЭН ТАЛАРХСАНАА ИЛЭРХИЙЛЭВ
Нийтэлсэн: 2023-05-19 17:35:37 Үзсэн: 119



          БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS ажиллагааны нэг үндсэн чиглэл нь хүнсний хомсдолд нэрвэгдээд буй Дотоодын дүрвэгчдийн хуаран болон хүн ам төвлөрөн суурьшсан тосгон, сууринд байгаа иргэдэд тусламж үзүүлэх арга хэмжээ бөгөөд түүний хүрээнд дэлхийн хүнсний хөтөлбөр, НҮБ-ын хандивлагч орнуудаас ирсэн тусламжийн зүйлсийг хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.

        Дээрх арга хэмжээний хүрээнд UNMISS энхийг дэмжих ажиллагааны “Юнити” секторт үүрэг гүйцэтгэж буй цэргийн багууд Бентью суурингийн зарим иргэдэд цэвэр ус хүргэх түгээх ажлыг 2023 оны 5 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд гүйцэтгэлээ.

           Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн баг уг арга хэмжээнд оролцож, Бентью суурингийн ойролцоо орших 5000 орчим иргэдэд 25 тонн цэвэршүүлсэн усыг түгээж, нутгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

         Энэ ажиллагааны үеэр зарим иргэд сэтгэгдлээ илэрхийлж “Монгол цэрэг танд баярлалаа” хэмээж байв.

                                                                                                                                                                                                  Ахлах дэслэгч Л.ТҮМЭНДЭЛГЭР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226