• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДӨР”-ӨӨР . . .
Нийтэлсэн: 2023-05-31 16:47:49
Үзсэн: 166

“ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДӨР”-ӨӨР . . .
Нийтэлсэн: 2023-05-31 16:47:49 Үзсэн: 166



           Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” ажиллагааны “Юнити” секторт үүрэг гүйцэтгэж буй цэргийн багууд “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх, НҮБ-ын болон цэргийн багуудын тугийг мандуулах ёслолын ажиллагааг Монгол Улсын цэргийн багийн байрлалд энэ сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

        Уг ёслолд Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн баг, Гана, Пакистан, Вьетнам, Камбож, Энэтхэг улсын цэргийн алба хаагчид болон Юнити секторын цэргийн ажиглагч, штабын офицеруудын төлөөлөл оролцов. Мөн хүндэт зочноор Юнити муж дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын дарга хатагтай Жайн Кони, “UNMISS” ажиллагааны Юнити секторын командлагч бригадын генерал Эммануэль Ругазора, Өмнөд Суданы Ардын Батлан Хамгаалах Хүчний 4 дүгээр дивизийн захирагч хошууч генерал Виллиам Маняанг Маяак болон цэргийн багуудын захирагч, нэгжийн дарга нар уригдан оролцсон юм.

          Хатагтай Жайн Кони энэ үеэр нийт энхийг сахиулагчдад хандан хэлсэн үгэндээ “Юуны өмнө энхийг сахиулах эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэж яваад амь эрсэдсэн энхийг сахиулагч, тэдний гэр бүл үр хүүхдэд эмгэнэл илэрхийлье. Дэлхий дахин тэр дундаа БНӨСУ-д энхийг сахиулж байгаа Та бүхэндээ Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн мэндийг хүргэе. Та бүхний хичээл зүтгэлийн үр дүнд олон мянган хүүхэд багачууд, эмэгтэйчүүд амар амгалан амьдралд байгаа билээ. Цэнхэр дуулгатан та бүхнийхээ энхийн үйлсэд амжилт хүсэхийн хамт энэ улсын олон мянган иргэдийн өмнөөс талархал дэвшүүлж, мөн өөрийн зүгээс та бүхнээрээ бахархаж байгаагаа дахин дахин хэлэхэд таатай байна” гэдгийг онцлов.

          Энэхүү ёслолын ажиллагааны хүрээнд “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх, энхийг дэмжих ажиллагааг сурталчлах, тэдний бахдам амжилтыг алдаршуулахад чиглэгдсэн олон ажлыг хэрэгжүүлсэн юм.

       Энэ үеэр уг өдөрлөгт оролцож буй цэргийн багууд өөрсдийн үндэсний хэв маяг, зан заншлыг сурталчилсан урлагийн хэсэгчилсэн тоглолтыг толилуулж, хамтдаа бүжиглэн дуулж, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

Ахлах дэслэгч Л.ТҮМЭНДЭЛГЭР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226