• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРАВДУГААР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2018-10-04 12:55:45
Үзсэн: 116

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРАВДУГААР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2018-10-04 12:55:45 Үзсэн: 116



ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

Нэгдүгээр асуудал: Томилох тухай

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Цэргийн албаны тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний дугаар ангиудын штабын дарга нарыг томилов.

Хоёрдугаар асуудал: Шагнуулах тухай

Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны       812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан Зэвсэгт хүчний зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагч нарыг шагнуулахаар Төрийн одон медалиар 149, Батлан хамгаалах салбарын шагналаар 743, нийт 892 офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын материалыг Батлан хамгаалах яаманд хүргүүлэв.

Холбоотой мэдээ