• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРААС ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ ИРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-08-18 17:06:42
Үзсэн: 184

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРААС ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ ИРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-08-18 17:06:42 Үзсэн: 184



           Монгол Улсын Засгийн газрын НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоогоо өргөжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас үргэлжлүүлэн ажиллаж байна.

 

            Энэхүү бодлогын хүрээнд НҮБ-аас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн урилгын дагуу 2023 оны 5 дугаар сараас эхлэн Израйль-Ливан Улсын хилийн дагуу зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “United Nations Interim Force in Lebanon” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс эмч, эмнэлгийн ажилтнууд үүрэг гүйцэтгэж эхэлсэн билээ.

         Цэргийн алба хаагч /цэргийн баг/-ийн тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэхтэй холбоотой зохицуулалтын асуудлаар НҮБ-тай байгуулах Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг БТГ-аас НҮБ-тай хэлэлцэн тохирч, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн дэмжигдэж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболдод гарын үсэг зурах эрх олгогдсон болно.

      “Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын хооронд Энхийг сахиулах UNIFIL ажиллагаанд цэргийн хүчин оролцуулах тухай” Харилцан ойлголцлын санамж бичигт 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Байнгын төлөөлөгчийн газрын байранд гарын үсэг зурж баталгаажуулсан талаарх мэдээг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд байгаа Байнгын төлөөлөгчийн газраас бидэнд ирүүллээ.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226