Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь Америкийн Нэгдсэн Улсын командлалын Агаарын цэргийн хүчний хамтарсан “Энхийн элч-2023” олон улсын эмнэлэг, барилга-инженерийн хүмүүнлэгийн сургуулийн хаалтын ажиллагаа Архангай аймгийн Цэцэрлэг хотын Г.Дэмид жанжны талбайд боллоо.
“Энхийн элч-2023” эмнэлэг, барилга-инженерийн сургуулийн хүрээнд тус аймгийн Батцэнгэл, Их тамир сумын иргэдэд Монгол, АНУ, Непал, Тайланд Улсын эмч, эмнэлгийн ажилтнууд нүд, шүд, дотор, зүрх судас, хүүхэд, сэргээн засах чиглэлээр эрүүл мэндийн үзлэгийг үнэ төлбөргүй үзүүлсэн юм.
Мөн тус аймгийн Жаргалант, Цэнхэр сумдын Засаг дарга Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв болон Ахмадын төвд шаардлагатай засвар, сантехникийн болон цахилгааны засварыг Монгол, АНУ, Австрали улсын инженерүүд хамтран хийж гүйцэтгэлээ.